ЕБС-ийн
2011-01-22

Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал"Интерном" номын их дэлгүүрийн танилцуулга

Монголын хамгийн өргөн сонголттой "Интерном" номын их дэлгүүр нь 2004 онд үүд хаалгаа нээснээс хойш жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн, номын сонголт, нэр төрлийг нь олшруулж өдгөө 10,000 гаруй нэрийн ном, сонин сэтгүүл, бичиг хэрэг бэлэг дурсгалын барааг өдөр тутам худалдаалж байна.

Манай дэлгүүрийн давуу тал

• Хамгийн олон номтой, хотын төвд байрлалтай үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан тохилог байртай анхны номын дэлгүүр
• Шинэ номын хурим , үзэсгэлэн худалдаа зэрэг олон нийтийн арга хэмжээг явуулахад тохиромжтой
• Хэвлэл дизайны салбарт Монголдоо тэргүүлэгч "Монсудар" хэвлэлийн газрын албан ёсны борлуулагч
• Дэлхийн өнцөг булан бүрээс ном захиалан авч болно.
• Улаанбаатар хотын төвд байрлал бүхий "Grand", "Гандирс" төвд салбартай
• Ном, бичиг хэрэг, бэлэг дурсгалын нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэй

Таны сонгох ном

Монгол номын тасагт хүүхдэд зориулсан монгол, англи, хятад, япон, орос хэлээр гарсан үлгэр домгууд, танин мэдэхүйн цуврал номууд, IQ сэтгэн бодох чадвар хөгжүүлэх, сурах бичиг гарын авлага, хичээлийн үзүүлэн, дэлхийн болон монголын сонгодог зохиолууд, намтар дурсамж, хэл шинжлэл, утга зохиол судлал, яруу найраг монголын болоод евро азийн улс гүрнүүдийн түүх, архелоги, угсаатан судлал, философи газарзүй, хууль эрх зүй, далд ухаан, шашин, сүсэг бишрэл мөргөлийн зан үйл, сургаал номлол, судар бичиг, хоол хүнс эрүүл мэнд, гоо сайхан, компьютер техник, санхүү эдийн засаг, сэтгэл судлал, маркетинг, социологи зэрэг бүх насны хүмүүст зориулсан төрөл бүрийн номнуудыг тусгайлан ангилсан тасгуудаар үйлчилэн худалдаалдаг. Мөн Япон, Солонгос, Хятад, Чех, Испани, Орос, Франц, Герман хэлээр хэвлэгдсэн сурах бичиг, товхимол уран зохиол, гадаад хүнд зориулсан монгол хэл сурах гарын авлага, мэргэжлийн болон бусад толь бичиг, жуулчдад зориулсан гарын авлага, гадна дотнын сэтгүүлүүд, бичиг хэрэг, бэлэг дурсгал, мэндчилгээ, CD зэрэг 10 000 гаруй төрлийн ном, товхимол төрөл бүрийн бичиг хэргийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг.

Оюуны үнэт бүтээл болох номыг уншигч түмэндээ хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс зохиолч, харилцагчтай байнга хамтарч дараах арга хэмжээг зохион байгуулдаг.



Сэтгэгдэл:


bsdvjvg
dfggf
gsdg
dg
sd
gs
dgsdg
s
Бичсэн: Зочин цаг: 13:19, 2012-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax